267.1.Албан тушаалтан бус этгээд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний ашиг олсон, эсхүл бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс гурван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ зүйлийг 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/