Jury

Хорьдугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 175 дугаар зүйл. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

175.1.Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

175.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны болон ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн ба палентологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

175.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, түүнчлэн онц их хэмжээтэйгээр үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 72 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 42, давж заалдах шат 24, хяналтын шат 6.

Бүгд
72
Анхан шат
42
Давж заалдах шат
24
Хяналтын шат
6

Сүүлийн шийдвэрүүд

  1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-09-08Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/246
  2. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2020-04-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат25
  3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2020-01-17Эрүүгийн хэрэг, анхан шат11
  4. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2019-03-18Эрүүгийн хэрэг, анхан шат30
  5. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2018-11-12Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2018/ДШМ/69

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.