Jury

Хорьдугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 172 дугаар зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

172.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

172.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 4 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 2, давж заалдах шат 2.

Бүгд
4
Анхан шат
2
Давж заалдах шат
2
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2018-06-26Эрүүгийн хэрэг, анхан шат75
  2. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-12-22Эрүүгийн хэрэг, давж заалдах шат29
  3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-12-22Эрүүгийн хэрэг, давж заалдах шат28
  4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-07-21Эрүүгийн хэрэг, анхан шат375

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дээд шүүхийн зарим тайлбаруудыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт4Эх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.