Jury

Хорьдугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 171 дүгээр. зүйл. Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

171.1.Аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, албан тушаалтан заавал мөрдөх улсын стандартад нийцээгүй, чанарын баталгаажуулалт хийлгээгүй, гологдол, чанар муутай, иж бүрдэл дутуу бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

171.2.Энэ хэргийн улмаас бусдад үлэмж буюу их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

171.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 9 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 8, давж заалдах шат 1.

Бүгд
9
Анхан шат
8
Давж заалдах шат
1
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2024-12-09Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/1357
  2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2022-06-24Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/229
  3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2022-05-10Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/684
  4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2022-02-15Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/226
  5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2021-05-10Эрүүгийн хэрэг, анхан шат531

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.