Jury

Хорьдугаар бүлэг. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 174 дүгээр зүйл. Чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

174.1.Барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

174.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 5 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, давж заалдах шат 3, хяналтын шат 1.

Бүгд
5
Анхан шат
1
Давж заалдах шат
3
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2023-08-31Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2023/ДШМ/878
  2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2018-08-10Эрүүгийн хэрэг, анхан шат599
  3. Улсын дээд шүүх2018-05-21Эрүүгийн хэрэг, хяналтын шат232
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-05-18Эрүүгийн хэрэг, давж заалдах шат349
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2016-08-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат543

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.