Jury

Арван долдугаар бүлэг. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 114 дүгээр зүйл. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

114.1.Насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

114.2.Энэ хэргийг насанд хүрээгүй хүнийг хүмүүжүүлэх үүргийг хуулиар хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч үйлдсэн бол хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

114.3.Насанд хүрээгүй хүнийг зохион байгуулалттай бүлэг буюу гэмт бүлэглэлд элсүүлсэн, эсхүл онц хүнд гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 29 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 15, давж заалдах шат 13, хяналтын шат 1.

Бүгд
29
Анхан шат
15
Давж заалдах шат
13
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2019-11-01Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2019/ДШМ/76
  2. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2018-12-27Эрүүгийн хэрэг, анхан шат005
  3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2018-12-17Эрүүгийн хэрэг, анхан шат625
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-04-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат342
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-02-06Эрүүгийн хэрэг, давж заалдах шат125

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.