123.1.Садар самууныг сурталчилсан хэвлэл , ном зохиол , зураг , кино , дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
123.2 /Энэ хэсгийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
123.3.Энэ хэргийг энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд , эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/