Jury

Арван зургадугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 113 дугаар зүйл. Хүн худалдаалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

113.1.Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.2.Энэ хэргийг:

113.2.1.давтан;

113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг;

113.2.3.насанд хүрээгүй хүнийг;

113.2.4.хүний эд эрхтэнг авах зорилгоор;

113.2.5.сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон хүнийг;

113.2.6.хөгжлийн бэрхшээлтэй хүнийг;

113.2.7.албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;

113.2.8.хуурамч бичиг баримт ашиглан;

113.2.9.хохирогчийн бичиг баримтыг авах, нуух, устгах арга хэрэглэж;

113.2.10.улсын хил давуулан;

113.2.11.илтэд жирэмсэн хүнийг худалдаалсан бол эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

113.3.Энэ хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

1.Энэ хуулийн 113.1-д заасан "мөлжих" гэдгийг худалдаалагдсан хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.

2.Энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашигласан, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл өөр хүнийг эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлж буюу ашиг олгон хахуульдах аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Энэ хуулийн 113.1-д заасан аргыг хэрэглээгүй байсан ч арван найман насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн зорилгоор элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун дарагдуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хүн худалдаалсан гэж үзнэ.

/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 7 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 3, давж заалдах шат 2, хяналтын шат 2.

Бүгд
7
Анхан шат
3
Давж заалдах шат
2
Хяналтын шат
2

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2025-11-13Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/582
  2. 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2025-04-16Эрүүгийн хэрэг, анхан шат2024/ШЦТ/1054
  3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2024-01-24Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/01
  4. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2023-09-12Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2023/ДШМ/32
  5. Улсын дээд шүүх2020-07-10Эрүүгийн хэрэг, хяналтын шат412

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.