Jury

Арван долдугаар бүлэг. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 126 дугаар зүйл. Хүчиндэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.2.Энэ хэргийг:

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;

126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;

126.2.3.давтан;

126.2.4.насанд хүрээгүй хүнийг;

126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;

/Энэ заалтыг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

126.2.6.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 188 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 99, давж заалдах шат 56, хяналтын шат 33.

Бүгд
188
Анхан шат
99
Давж заалдах шат
56
Хяналтын шат
33

Сүүлийн шийдвэрүүд

  1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2026-03-25Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2026/ДШМ/25
  2. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2024-03-26Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2024/ДШМ/13
  3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2023-11-08Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2023/ДШМ/38
  4. Улсын дээд шүүх2022-06-08Эрүүгийн хэрэг, хяналтын шат113
  5. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-12-28Эрүүгийн хэрэг, анхан шат2022/ШЦТ/06

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.