1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль
Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ
Агуулга
28 зүйлУргамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Ургамлын хөнөөлт организм
13 зүйл- 6 дугаар зүйлХөнөөлт организм
- 7 дугаар зүйлХорио цээртэй хөнөөлт организмыг мэдэгдэх, баталгаажуулах
- 8 дугаар зүйлХорио цээртэй хөнөөлт организм илэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ
- 9 дүгээр зүйлХорио цээр тогтоох, мэдээлэх
- 10 дугаар зүйлХорио цээрийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ
- 11 дүгээр зүйлАриутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийх
- 12 дугаар зүйлХорио цээрийг сунгах, цуцлах
- 13 дугаар зүйлХорио цээртэй хөнөөлт организмын тандан судалгаа
- 14 дүгээр зүйлГоц хөнөөлт организмын бэлэн байдлын төлөвлөгөө
- 15 дугаар зүйлХорио цээртэй хөнөөлт организмгүй байдлыг тодорхойлох
- 16 дугаар зүйлЗохицуулалттай хорио цээргүй хөнөөлт организмын тархалтын зураглал
- 17 дугаар зүйлУргамал хамгаалах цогц арга
- 18 дугаар зүйлУргамал хамгааллын бүтээгдэхүүн
Гуравдугаар бүлэг Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаанд оролцогчийн чиг үүрэг
7 зүйл- 19 дүгээр зүйлЗасгийн газрын бүрэн эрх
- 20 дугаар зүйлТөрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 21 дүгээр зүйлУргамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 22 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
- 23 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
- 24 дүгээр зүйлЭрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрх
- 25 дугаар зүйлХүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж
2.1.Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалтаас сэргийлэх, түүнтэй тэмцэх, устгахтай холбоотой үйл ажиллагаанд үйлчилнэ.
3.2.Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт, экспорт, ре-экспорт, дамжин өнгөрөх асуудлыг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.