Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тариалангийн газрын хөрсийг хамгаалах

Тариалангийн тухай хууль 25 дугаар зүйл. Хөрс хамгаалах, сайжруулах үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

25.1.Тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

25.1.1.энэ хуульд өөрөөр заагаагүй бол үр тарианы үйлдвэрлэлд хөрсийг тэг элдэншүүлгийн болон цомхотгосон технологиор боловсруулах;

25.1.2.тариалангийн талбайг хаших;

25.1.3.ойн зурвас байгуулах;

25.1.4.талбайд сүрлэн хучлага тогтоох;

25.1.5.хөнөөлт организм болон ганд тэсвэртэй нутагшсан, ирээдүйтэй сортын үрээр тариалах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.6.сэлгээнд буурцагт ургамал тариалах;

25.1.7.эрдэс, органик бордоо, ургамал хамгааллын цогц аргыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.8.усалгааны горимыг мөрдөх;

25.1.9.талбайн түүхэнд хөрс хамгааллын арга хэмжээг тусган хөтлөх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.