Jury

Хоёрдугаар бүлэг. Тариалангийн газар

Тариалангийн тухай хууль 5 дугаар зүйл. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

5.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана.

5.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.3.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

5.4.Энэ хуулийн 5.1, 5.2 дахь хэсэг улсын тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй.

5.5.Энэ хуулийн 5.3-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.