/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.Жолоодох эрхийн шалгалтад орох хүн дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насанд хүрсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.2.эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.3.жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.4."С" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг гурван сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.5."D" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг зургаан сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.1.6."Е" ангиллын нэмэлт эрх авах шалгалтад орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг зургаан сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.2.Жолоодох эрхийн шалгалт нь онолын шалгалт болон жолоодох ур чадварыг тодорхойлох дадлага хийж гүйцэтгэх шалгалтаас бүрдэнэ. Жолоодох эрхийн шалгалтад "тэнцсэн", "тэнцээгүй" гэсэн үнэлгээгээр дүгнэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.Онолын шалгалтыг энэ хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох онол, тухайн зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг шалгах бөгөөд дараах байдлаар үнэлж, зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.1.шалгалтыг цахимаар, эсхүл бичгийн хэлбэрээр авах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.2.шалгалт нь "В" ангилалд 20, "C", "D" ангилалд нэмэлт 10 асуумжаар үнэлэх бөгөөд үргэлжлэх хугацаа 20 минут, нэмэлт мэдлэгийн тестээр авахад 10 минут байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.3.техникийн болон цахилгааны саатлын улмаас цахим төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдвал шалгалтыг цахим хэлбэрээр өгч байгаа тухайн шалгуулагч дахин шалгалт өгөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.4.шалгалтыг бичгэн хэлбэрээр авах тохиолдолд хариу тохироогүй, нэг нүдэнд нэгээс олон тоо бичсэн, гаргацгүй бичсэн, давхардуулсан тэмдэглэл хийсэн бол алдаанд тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.5.тухайн оногдсон тестийн 90, түүнээс дээш хувийг зөв хариулсан тохиолдолд тэнцсэнд тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.3.6.урьд нь аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байгаагүй хүн "A", эсхүл "M" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын ерөнхий шалгалт өгөх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.4.Жолоодох ур чадварын шалгалтыг "В" ангилалд замын хөдөлгөөнд, "A", "C", "D", "Е", "M" ангилалд дадлагын талбайд тус тус авна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.Дадлагын талбайн жолоодлогын шалгалтыг дараах байдлаар үнэлж, зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.1."А" ангилалд цуваа байрлалтай таван туг сүлжих, наймын тоо хэлбэрийн зураас дээгүүр явах, 15 метрийн урт хяналтын шугамаар бага хурдтай явах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.2."С" ангилалд ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж, зогсоолд байрлуулах, оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах, ухрах, гүвээний өгсүүрт зогсож, өгсөж хөдлөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.3."D" ангилалд ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах, цуваа байрлалтай гурван туг сүлжих, хажуугийн зогсоолд зөв байрлуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.4."ВЕ", "СЕ", "DЕ" ангилалд ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах, цуваа байрлалтай гурван туг сүлжих, оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах, ухрах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.5."М" ангилалд оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах, ухрах, гүвээний өгсүүрт зогсож, өгсөж хөдлөх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.5.6.талбайн жолоодлогын шалгалтын бүх үйлдлийг гүйцэтгэх хугацаа 10 минут бөгөөд хяналтын шон буюу хашлагыг мөргөх, шүргэх, унагаах, үйлдлийг эхний оролдлогоор гүйцэтгээгүй, эсхүл тээврийн хэрэгслийг хажуугийн зогсоолд багтаагаагүй, туг сүлжихдээ шон алгассан, ухрах байранд дутуу орж зогссон, гүвээний өгсүүрт зогсож, хөдлөхдөө ухарч алдсан, эсхүл хөдөлгүүрийг хоёр удаа унтраасан, эсхүл бүх үйлдлийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд тэнцээгүйд тооцно.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.Замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг дараах байдлаар үнэлж, зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.1.замын хөдөлгөөний түгжрэл, хязгаарлалт, техникийн саатлаас шалтгаалан зогссон хугацааг тооцохгүйгээр шалгалтыг 10 минутаас багагүй хугацаанд авах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.2.хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, гүйцэж түрүүлэх, түр, эсхүл удаан зогсох үйлдлийг зөвхөн эрх бүхий албан тушаалтны удирдлагаар гүйцэтгэх бөгөөд тухайн үйлдлийг гүйцэтгэх боломж бүхий зайнаас, товч тодорхой, ойлгогдохуйц байдлаар өгөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.3.замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтаар хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байрлан явах, хурд тохируулах, гүйцэж түрүүлэх, уулзвар, гарц, явган хүний гарц нэвтрэх, түр зогсох, тээврийн хэрэгслийг зогсоолд ухрааж байрлуулах үйлдлийг гүйцэтгэх ур чадварыг шалгах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.4.үйлдлүүдийг гүйцэтгэх явцын алдааг "-1", "-3", "-5" гэсэн оноогоор тооцож, дүгнэх бөгөөд онооны нийлбэр "-5" буюу түүнээс хэтэрсэн тохиолдолд тэнцээгүйд тооцох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.5.зогсоолын тоормостой хөдөлсөн, ар талыг харах толь ашиглаагүй, чиг заах дохио өгөөгүй, эсхүл буруу өгсөн, эсхүл хөдөлгөөн эхлэхдээ болон хөдөлгөөний үед хөдөлгүүр унтраасан тохиолдолд "-1" оноо өгөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.6.хамгаалах бүс бүслээгүй, эгнээ байр эзлэх журам зөрчсөн, буцаж эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн, замын тэмдэглэлийн заалт зөрчсөн, хэт удаан явсан, түр зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн, зогсоолд ухрааж байрлуулах үйлдлийг эхний оролдлогоор бүрэн гүйцэд зөв гүйцэтгээгүй тохиолдолд "-3" оноо өгөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.6.7.гэрэл, зохицуулагчийн дохио, замын тэмдгийн заалт зөрчсөн, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хориглосон нөхцөлөөр эсрэг урсгал сөрсөн, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн, явган хүний гарц нэвтрэхдээ явган зорчигчид зам тавьж өгөөгүй, төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн, хурд хэтрүүлсэн, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй тохиолдолд "-5" оноо өгнө.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.7.Венийн конвенцын гишүүн бус орноос олгогдсон жолоочийн эрхийн үнэмлэхтэй хүн онолын ерөнхий мэдлэгийн шалгалтад хамрагдах бөгөөд ур чадварын шалгалт шаардахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.8.Шалгалтыг онол, дадлага гэсэн дарааллаар зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад тэнцээгүй хүнийг дараагийн шатны шалгалтад хамруулахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.9.Шалгалтад тэнцээгүй хүн дахин шалгалт өгөх эрхтэй бөгөөд шалгалт хоорондын хугацаа 7 хоногоос багагүй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.10.Онолын шалгалтад тэнцсэнээс хойш 6 сарын хугацаанд дадлагын шалгалтад тэнцээгүй, хамрагдаагүй тохиолдолд шалгалтад тэнцсэн үнэлгээ хүчингүй болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.11.Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс жолоодох эрхийн шалгалт авах тохиолдолд энэ хуулийн 21.1, 21.2-т заасан шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр шалгалтыг авч, жолоочийн үнэмлэхийн тусгай тэмдэглэлд тусгана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.12.Жолоодох эрхийн шалгалтад хамрагдаж байгаа шалгуулагч бусдаас туслалцаа авах, техник хэрэгсэл, материал ашиглахыг хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан "тэнцээгүй" үнэлгээг өгнө.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.13.Дадлагын шалгалтад ашиглах тээврийн хэрэгсэл, дадлагын талбай нь Монгол Улсын стандартыг хангасан байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
14¹.14.Эрх бүхий албан тушаалтан замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг жолоочийн хажуугийн суудлаас өөрийн шууд удирдлага, хяналтын дор авах бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг хариуцаж, үнэлгээг баримтжуулан тэмдэглэл үйлдэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./