/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Зөрчлийн тухай хууль
Зөрчлийн тухай хууль нь 2017-05-11-нд батлагдсан, 266 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 56 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2017-05-11
- Мөрдөж эхэлсэн
- 2017-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
266 зүйлЕрөнхий анги. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Зөрчил
5 зүйлГуравдугаар бүлэг Шийтгэл
10 зүйл- 3.1 дүгээр зүйлШийтгэл оногдуулах үндэслэл
- 3.2 дугаар зүйлШийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд
- 3.3 дугаар зүйлШийтгэлийн төрөл
- 3.4 дүгээр зүйлТоргох шийтгэл
- 3.5 дугаар зүйлТоргох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл
- 3.6 дугаар зүйлНийтэд тустай ажил хийлгэх шийтгэл
- 3.7 дугаар зүйлБаривчлах шийтгэл
- 3.8 дугаар зүйлЭрх хасах шийтгэл
- 3.9 дугаар зүйлЗөрчлийн үр дагаврыг арилгах
- 3.10 дугаар зүйлТээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах
Дөрөвдүгээр бүлэг Албадлагын арга хэмжээ
5 зүйлТусгай анги. Тавдугаар бүлэг Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил
21 зүйл- 5.1 дүгээр зүйлОлон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
- 5.2 дугаар зүйлТанхайрах
- 5.3 дугаар зүйлХүний биед халдах
- 5.4 дүгээр зүйлГэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
- 5.5 дугаар зүйлНийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
- 5.6 дугаар зүйлХууль бусаар зэвсэг эзэмших
- 5.7 дугаар зүйлМөрийтэй тоглоом тоглох
- 5.8 дугаар зүйлЖагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих
- 5.9 дүгээр зүйлГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
- 5.10 дугаар зүйлҮй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль зөрчих
- 5.11 дүгээр зүйлХимийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчих
- 5.12 дугаар зүйлТэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
- 5.13 дугаар зүйлГамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
- 5.14 дүгээр зүйлГалын аюулгүй байдлын тухай хууль зөрчих
- 5.15 дугаар зүйлАюулгүй ажиллагааны журам зөрчих
- 5.16 дугаар зүйлЭнгийн харуул, манааны журам зөрчих
- 5.17 дугаар зүйлДайчилгааны тухай хууль зөрчих
- 5.18 дугаар зүйлОнц байдлын тухай хууль зөрчих
- 5.19 дүгээр зүйлОрчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
- 5.20 дугаар зүйлХүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
- Зүйл
Зургадугаар бүлэг Нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил
31 зүйл- 6.1 дүгээр зүйлХог хаягдлын тухай хууль зөрчих
- 6.2 дугаар зүйлХот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих
- 6.3 дугаар зүйлТамхины хяналтын тухай хууль зөрчих
- 6.4 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих
- 6.5 дугаар зүйлСогтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих
- 6.6 дугаар зүйлЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих
- 6.7 дугаар зүйлЭрүүл мэндийн тухай хууль зөрчих
- 6.8 дугаар зүйлЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих
- 6.9 дүгээр зүйлДархлаажуулалтын тухай хууль зөрчих
- 6.10 дугаар зүйлДонорын тухай хууль зөрчих
- 6.11 дүгээр зүйлСэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зөрчих
- 6.12 дугаар зүйлНялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль зөрчих
- 6.13 дугаар зүйлДавс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль зөрчих
- 6.14 дүгээр зүйлХүнсний тухай хууль зөрчих
- 6.15 дугаар зүйлХүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих
- 6.16 дугаар зүйлОрганик бүтээгдэхүүний тухай хууль зөрчих
- 6.17 дугаар зүйлЭрүүл ахуйн тухай хууль зөрчих
- 6.18 дугаар зүйлСадар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
- 6.19 дүгээр зүйлБиеийн тамир, спортын тухай хууль зөрчих
- 6.20 дугаар зүйлХүүхдийн эрхийг зөрчих
- 6.21 дүгээр зүйлГүтгэх
- 6.22 дугаар зүйлЗөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх
- 6.23 дугаар зүйлОлон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах
- 6.24 дүгээр зүйлАгаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
- 6.25 дугаар зүйлБаяжуулсан хүнсний тухай хууль зөрчих
- 6.26 дугаар зүйлБэлгийн дарамт учруулах
- 6.27 дугаар зүйлХүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих
- 6.28 дугаар зүйлҮндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих
- 6.29 дүгээр зүйлОршуулгын үйл ажиллагааны журам зөрчих
- 6.30 дугаар зүйлНийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хотод мөрдөх хууль, дүрэм, журам зөрчих
- 6.31 дүгээр зүйлНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих
Долдугаар бүлэг Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил
19 зүйл- 7.1 дүгээр зүйлБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчих
- 7.2 дугаар зүйлХөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль зөрчих
- 7.3 дугаар зүйлХовордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчих
- 7.4 дүгээр зүйлАгаарын тухай хууль зөрчих
- 7.5 дугаар зүйлАгаарын бохирдлын төлбөрийн тухай хууль зөрчих
- 7.6 дугаар зүйлАмьтны тухай хууль зөрчих
- 7.7 дугаар зүйлБайгалийн ургамлын тухай хууль зөрчих
- 7.8 дугаар зүйлУргамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль зөрчих
- 7.9 дүгээр зүйлОйн тухай хууль зөрчих
- 7.10 дугаар зүйлГазрын хэвлийн тухай хууль зөрчих
- 7.11 дүгээр зүйлАшигт малтмалын тухай хууль зөрчих
- 7.12 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих
- 7.13 дугаар зүйлГазрын тосны тухай хууль зөрчих
- 7.14 дүгээр зүйлГазрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих
- 7.15 дугаар зүйлУсны тухай хууль зөрчих
- 7.16 дугаар зүйлУс бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчих
- 7.17 дугаар зүйлТусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах
- 7.18 дугаар зүйлГенетик нөөцийн тухай хууль зөрчих
- 7.19 дүгээр зүйлГэрийн тэжээвэр амьтны тухай хууль зөрчих
Наймдугаар бүлэг Нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг зөрчил
9 зүйл- 8.1 дүгээр зүйлГазрын тухай хууль зөрчих
- 8.2 дугаар зүйлМонгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
- 8.3 дугаар зүйлЗохиогчийн эрхийн тухай хууль зөрчих
- 8.4 дүгээр зүйлПатентын тухай хууль зөрчих
- 8.5 дугаар зүйлБарааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих
- 8.6 дугаар зүйлХулгайлах
- 8.7 дугаар зүйлХөрөнгө завших
- 8.8 дугаар зүйлЭд хөрөнгө устгах, гэмтээх
- 8.9 дүгээр зүйлАлдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших
Есдүгээр бүлэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
14 зүйл- 9.1 дүгээр зүйлБоловсролын тухай хууль зөрчих
- 9.2 дугаар зүйлБага, дунд боловсролын тухай хууль зөрчих
- 9.3 дугаар зүйлДээд боловсролын тухай хууль зөрчих
- 9.4 дүгээр зүйлДээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль зөрчих
- 9.5 дугаар зүйлНомын сангийн тухай хууль зөрчих
- 9.6 дугаар зүйлСоёлын тухай хууль зөрчих
- 9.7 дугаар зүйлСоёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчих
- 9.8 дугаар зүйлИрээдүйн өв сангийн тухай хууль зөрчих
- 9.9 дүгээр зүйлШинжлэх ухаан, технологийн тухай хууль зөрчих
- 9.10 дугаар зүйлМонгол хэлний тухай хууль зөрчих
- 9.11 дүгээр зүйлМэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль зөрчих
- 9.12 дугаар зүйлМузейн тухай хууль зөрчих
- 9.13 дугаар зүйлКино урлагийг дэмжих тухай хууль зөрчих
- 9.14 дүгээр зүйлСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг зөрчих
Аравдугаар бүлэг Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
31 зүйл- 10.1 дүгээр зүйлЗар сурталчилгааны тухай хууль зөрчих
- 10.2 дугаар зүйлХэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих
- 10.3 дугаар зүйлХуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах
- 10.4 дүгээр зүйлХудалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих
- 10.5 дугаар зүйлДампуурлын тухай хууль зөрчих
- 10.6 дугаар зүйлЖижиг, дунд үйлдвэрийн тухай хууль зөрчих
- 10.7 дугаар зүйлӨрсөлдөөний тухай хууль зөрчих
- 10.8 дугаар зүйлАж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах
- 10.9 дүгээр зүйлНөхөрлөлийн тухай хууль зөрчих
- 10.10 дугаар зүйлХоршооны тухай хууль зөрчих
- 10.11 дүгээр зүйлКомпанийн тухай хууль зөрчих
- 10.12 дугаар зүйлХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль зөрчих
- 10.13 дугаар зүйлАжиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль зөрчих
- 10.14 дүгээр зүйлАялал жуулчлалын тухай хууль зөрчих
- 10.15 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих
- 10.16 дугаар зүйлХөдөлмөрийн тухай хууль зөрчих
- 10.17 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий тухай хууль зөрчих
- 10.18 дугаар зүйлИнновацийн тухай хууль зөрчих
- 10.19 дүгээр зүйлЭрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих
- 10.20 дугаар зүйлТамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчих
- 10.21 дүгээр зүйлТайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих
- 10.22 дугаар зүйлЦахим гарын үсгийн тухай хууль зөрчих
- 10.23 дугаар зүйлХүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих
- 10.24 дүгээр зүйлХэмжил зүйн тухай хууль зөрчих
- 10.25 дугаар зүйлСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль зөрчих
- 10.26 дугаар зүйлГэрээт харуул, хамгаалалтын тухай хууль зөрчих
- 10.27 дугаар зүйлТусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
- 10.28 дугаар зүйлГадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
- 10.29 дүгээр зүйлҮйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
- 10.30 дугаар зүйлТөр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зөрчих
- 10.31 дүгээр зүйлТөрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль зөрчих
Арван нэгдүгээр бүлэг Үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, хяналт шалгалт, даатгалын журмын эсрэг зөрчил
35 зүйл- 11.1 дүгээр зүйлАудитын тухай хууль зөрчих
- 11.2 дугаар зүйлТөрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих
- 11.3 дугаар зүйлБанкны тухай хууль зөрчих
- 11.4 дүгээр зүйлЭрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих
- 11.5 дугаар зүйлБанк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
- 11.6 дугаар зүйлСанхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх
- 11.7 дугаар зүйлТөрийн бус байгууллагын тухай хууль зөрчих
- 11.8 дугаар зүйлБанк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
- 11.9 дүгээр зүйлХадгаламж, зээлийн хоршооны тухай хууль зөрчих
- 11.10 дугаар зүйлҮнэт цаасны зах зээлийн тухай хууль зөрчих
- 11.11 дүгээр зүйлХөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль зөрчих
- 11.12 дугаар зүйлБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зөрчих
- 11.13 дугаар зүйлДаатгалын тухай хууль зөрчих
- 11.14 дүгээр зүйлДаатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль зөрчих
- 11.15 дугаар зүйлЖолоочийн даатгалын тухай хууль зөрчих
- 11.16 дугаар зүйлЗээлийн батлан даалтын сангийн тухай хууль зөрчих
- 11.17 дугаар зүйлМонгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчих
- 11.18 дугаар зүйлНягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих
- 11.19 дүгээр зүйлТатварын хууль зөрчих
- 11.20 дугаар зүйлТатварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль зөрчих
- 11.21 дүгээр зүйлГаалийн тухай хууль зөрчих
- 11.22 дугаар зүйлАмьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих
- 11.23 дугаар зүйлВекселийн тухай хууль зөрчих
- 11.24 дүгээр зүйлОнцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчих
- 11.25 дугаар зүйлХөрөнгө оруулалтын тухай хууль зөрчих
- 11.26 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөрчих
- 11.27 дугаар зүйлХөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчих
- 11.28 дугаар зүйлВалютын зохицуулалтын тухай хууль зөрчих
- 11.29 дүгээр зүйлМөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих
- 11.30 дугаар зүйлТөлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих
- 11.31 дүгээр зүйлЗээлийн мэдээллийн тухай хууль зөрчих
- 11.32 дугаар зүйлҮндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих
- 11.33 дугаар зүйлВиртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зөрчих
- 11.34 дүгээр зүйлМөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль зөрчих
- 11.35 дугаар зүйлУул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зөрчих
Арван хоёрдугаар бүлэг Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчил
12 зүйл- 12.1 дүгээр зүйлБарилгын тухай хууль зөрчих
- 12.2 дугаар зүйлГеодези, зураг зүйн тухай хууль зөрчих
- 12.3 дугаар зүйлКадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль зөрчих
- 12.4 дүгээр зүйлОрон сууцны тухай хууль зөрчих
- 12.5 дугаар зүйлХот байгуулалтын тухай хууль зөрчих
- 12.6 дугаар зүйлХот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих
- 12.7 дугаар зүйлХаягжуулалтын тухай хууль зөрчих
- 12.8 дугаар зүйлЭрчим хүчний тухай хууль зөрчих
- 12.9 дүгээр зүйлЭрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчих
- 12.10 дугаар зүйлНийтийн зориулалттай инженерийн байгууламжид хууль бусаар холбогдох хэрэгсэл хэрэглэх журам зөрчих
- 12.11 дүгээр зүйлЦөмийн энергийн тухай хууль зөрчих
- 12.12 дугаар зүйлСэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих
Арван гуравдугаар бүлэг Хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчил
11 зүйл- 13.1 дүгээр зүйлТариалангийн тухай хууль зөрчих
- 13.2 дугаар зүйлТаримал ургамлын үр, сортын тухай хууль зөрчих
- 13.3 дугаар зүйлҮрийн тариалангийн даатгалын тухай хууль зөрчих
- 13.4 дүгээр зүйлМалын генетик нөөцийн тухай хууль зөрчих
- 13.5 дугаар зүйлМал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих
- 13.6 дугаар зүйлХөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль зөрчих
- 13.7 дугаар зүйлХувиргасан амьд организмын тухай хууль зөрчих
- 13.8 дугаар зүйлМалын индексжүүлсэн даатгалын тухай хууль зөрчих
- 13.9 дүгээр зүйлМал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих
- 13.10 дугаар зүйлМал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль зөрчих
- 13.11 дүгээр зүйлМалчны тухай хууль зөрчих
Арван дөрөвдүгээр бүлэг Мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил
15 зүйл- 14.1 дүгээр зүйлХарилцаа холбооны тухай хууль зөрчих
- 14.2 дугаар зүйлРадио долгионы тухай хууль зөрчих
- 14.3 дугаар зүйлШуудангийн тухай хууль зөрчих
- 14.4 дүгээр зүйлАвто замын тухай хууль зөрчих
- 14.5 дугаар зүйлАвто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах
- 14.6 дугаар зүйлАвтотээврийн тухай хууль зөрчих
- 14.7 дугаар зүйлЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
- 14.8 дугаар зүйлИргэний нисэхийн тухай хууль зөрчих
- 14.9 дүгээр зүйлАгаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль зөрчих
- 14.10 дугаар зүйлТөмөр замын тээврийн тухай хууль зөрчих
- 14.11 дүгээр зүйлУсан замын тээврийн тухай хууль зөрчих
- 14.12 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалт тогтоосон бүсийн агаарын зайн дэглэм зөрчих
- 14.13 дугаар зүйлКибер аюулгүй байдлын тухай хууль зөрчих
- 14.14 дүгээр зүйлДалай ашиглах тухай хууль болон далайн салбарын олон улсын гэрээ, конвенцыг зөрчих
- 14.15 дугаар зүйлӨргөн нэвтрүүлгийн тухай хууль зөрчих
Арван тавдугаар бүлэг Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил
36 зүйл- 15.1 дүгээр зүйлЭрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагад туслалцаа үзүүлэхгүй байх
- 15.2 дугаар зүйлТөрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
- 15.3 дугаар зүйлШүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохоос зайлсийх, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах
- 15.4 дүгээр зүйлШүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох
- 15.5 дугаар зүйлШүүх хуралдааны дэг, журам зөрчих
- 15.6 дугаар зүйлПрокурорыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах
- 15.7 дугаар зүйлХэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
- 15.8 дугаар зүйлХууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих
- 15.9 дүгээр зүйлХуурамч дуудлага, мэдээлэл өгөх
- 15.10 дугаар зүйлГэмт хэргийг үл мэдээлэх
- 15.11 дүгээр зүйлГэмт хэргийг нуун далдлах
- 15.12 дугаар зүйлЭвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчих
- 15.13 дугаар зүйлТагнуулын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах, оролцох, нөлөөлөх
- 15.14 дүгээр зүйлТөрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих
- 15.15 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих
- 15.16 дугаар зүйлМонгол Улсын Төрийн ордны тухай хууль зөрчих
- 15.17 дугаар зүйлЦэргийн албаны тухай хууль зөрчих
- 15.18 дугаар зүйлЦагдаагийн албаны тухай хууль зөрчих
- 15.19 дүгээр зүйлХүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль зөрчих
- 15.20 дугаар зүйлТөрийн бэлгэ тэмдгийн тухай хууль зөрчих
- 15.21 дүгээр зүйлУлсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах
- 15.22 дугаар зүйлТөр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих
- 15.23 дугаар зүйлУлсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
- 15.24 дүгээр зүйлИргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
- 15.25 дугаар зүйлСтатистикийн мэдээг мэдээлэх журам зөрчих
- 15.26 дугаар зүйлАрхив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль зөрчих
- 15.27 дугаар зүйлШүүхийн шийдвэрийг үл биелүүлэх
- 15.28 дугаар зүйлОрон нутгийн хамгаалалтын тухай хууль зөрчих
- 15.29 дүгээр зүйлӨмгөөллийн тухай хууль зөрчих
- 15.30 дугаар зүйлНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
- 15.31 дүгээр зүйлМонгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчих
- 15.32 дугаар зүйлШүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах
- 15.33 дугаар зүйлПарламентыг үл хүндэтгэх
- 15.34 дүгээр зүйлНийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зөрчих
- 15.35 дугаар зүйлДотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод тогтоосон журам зөрчих
- 15.36 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль зөрчих
Арван зургадугаар бүлэг Монгол Улсын хилийн аюулгүй байдлын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад зорчих журмын эсрэг зөрчил
4 зүйлАрван долдугаар бүлэг Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил
2 зүйлАрван наймдугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.
1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим
1.Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
2.Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.
3.Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.
5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.