Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 15 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Дараах шаардлагыг хангасан иргэнд механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгоно:

15.1.1.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

15.1.2.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн;

15.1.3.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн.

15.1.4.гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх солих тохиолдолд монгол хэл дээр хөрвүүлсэн баталгаат орчуулга, тухайн улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг үнэн зөв эсэхийг тодорхойлох баримт бичиг.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.2.Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна.

15.3.Жолоодох эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага хариуцах бөгөөд Монгол Улсын болон олон улсын жолоочийн үнэмлэхийг өөрт нь, эсхүл итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээдэд олгож болно.
Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.4.Жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.5.Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгч, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэхийг олгож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам, загвар батлах, үнэ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Жолооны багшийн үнэмлэх олгох болон үнэмлэхийн загварыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Загвар шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.