Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 17 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй байх хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2015-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг /жолоодлогын дадлага хийх тохиолдол хамаарахгүй/ зөвшөөрнө.

17.2.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жил, гадаад орны жолоодох эрхийн үнэмлэхийг сольж олгохдоо тухайн орны үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаагаар, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг гурван жилийн хугацаагаар олгоно. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох үед тухайн жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа гурван жилээс хэтрэхгүй байвал уг хугацаагаар хязгаарлана.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.3.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон бөгөөд уг конвенцид нийцсэн жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхээр гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож болно.

17.4.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгогдсон жолоочийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр Монгол Улсын нутаг дэвсгэрт механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.