Jury

Дөрөвдүгээр дэд бүлэг. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ

Банкны тухай хууль 59 дүгээр зүйл. Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

59.1.Банкны алдагдал, өр төлбөрийн хэмжээг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай төлөөлөгч дараахь арга хэмжээ авч болно:

59.1.1.хувьцаанд хамаарах үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх;

59.1.2.банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах;

59.1.3.банкны хувьцааг нэгтгэх, хуваах;

59.1.4.банкны алдагдал, өр төлбөрийг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бусад.

59.2.Энэ хуулийн 59.1-т заасны дагуу хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны үнийг бууруулснаар тухайн бууралтын хэмжээ эцсийн байх бөгөөд үнэт цаасны эзэмшигч нь бууралттай холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.