Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль нь 2023-01-20-нд батлагдсан, 27 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-01-20
Мөрдөж эхэлсэн
2023-03-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨРӨЛЖСӨН БАНКНЫ ТУХАЙ

Агуулга

27 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны удирдлага, тайлан, хяналт шалгалт

3 зүйл
  1. 23 дугаар зүйлХөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны удирдлага
  2. 24 дүгээр зүйлСанхүүгийн тайлан
  3. 25 дугаар зүйлХяналт шалгалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль тогтоомж

2.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.

3.2.Банкны тухай хуульд заасны дагуу банк байгуулах тусгай зөвшөөрөл авсан банкны үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.3.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагаатай холбогдох харилцааг Банкны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

3.4.Монгол Улсын Хөгжлийн банктай холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.