Jury

Тавдугаар дэд бүлэг. Банкийг татан буулгах

Банкны тухай хууль 72 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

72.1.Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд багтаан дараахь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандаж болно:

72.1.1.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд банкинд илт хохиролтой байгуулсан хэлцэл;

72.1.2.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх зургаан сарын дотор банкнаас авлагатай этгээдийн шаардлагыг хангасан аливаа хэлцэл нь тухайн этгээдийн хувьд татан буулгах ажиллагаанаас олж авах байсан хөрөнгийг ихэсгэсэн хэлцэл;

72.1.3.банкны эрх хүлээн авагч томилогдохоос өмнөх нэг жилийн хугацаанд банкнаас холбогдох этгээдтэй хийсэн, банкны төлбөрийн чадвар алдагдахад нөлөөлсөн хэлцэл.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.