Jury

Гуравдугаар дэд бүлэг. "Банкны нөхцөлт удирдлага"

Банкны тухай хууль 51 дүгээр зүйл. Бүрэн эрхт төлөөлөгч томилох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.1.Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж болно.

51.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.

51.3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны дүрэм, журам, удирдамжийг баримтална.

51.4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.