Jury

Гуравдугаар дэд бүлэг. "Банкны нөхцөлт удирдлага"

Банкны тухай хууль 49 дүгээр зүйл. Банкны нөхцөлт удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-01-28
Мөрдөж эхэлсэн
2010-01-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

49.1.Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно.

49.2.Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч /цаашид "бүрэн эрхт төлөөлөгч" гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилох бөгөөд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк батална.

49.3.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.

/Энэ бүлгийн гарчгийн "хоёрдугаар дэд бүлэг банкинд онцгой дэглэм тогтоох" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2021-01-29)

    Заалт6.1.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.