Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь 2019-05-30-нд батлагдсан, 14 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-05-30
Мөрдөж эхэлсэн
2020-09-01
Баталсан газар
Төрийн ордон,Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Агуулга

14 зүйл

Гуравдугаар бүлэг Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогч талуудын эрх хэмжээ, чиг үүрэг

1 зүйл
  1. 10 дугаар зүйлТөрийн байгууллагын бүрэн эрх

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь ерөнхий боловсролын сургуулийн /цаашид "сургууль" гэх/ суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомж

2.1.Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" гэж ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болон дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг эрүүл, шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсээр сургуулиас ханган үйлчлэх үйл ажиллагааг;

3.1.2."хоолны зардлын норматив" гэж нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг;

3.1.3."сургуулийн хоол зүйч" гэж хоол зүй болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн, хүүхдийн хоол зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг;

3.1.4."сургуулийн орчин" гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг;

3.1.5."сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж" гэж сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.