Jury

Дөрөвдүгээр бүлэг. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг, түүнд тавих шаардлага

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 16 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Татварын мэргэшсэн зөвлөх энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

16.1.1.гэрээнд заасан ажлын хүрээнд энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийг үйлчлүүлэгчээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулж авах;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.1.2.зөвлөх үйлчилгээг үзүүлэх явцад үйлчлүүлэгч энэ хуулийн 20.3-т заасан үйлдлийг гаргасан тохиолдолд ажил гүйцэтгэхээс татгалзах тухайгаа татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд мэдэгдэх;

16.1.3.зөвлөх үйлчилгээг энэ хуулийн 11.1.3-т заасан гэрээний дагуу гүйцэтгэх;

16.1.4.татварын тайланг хянах явцад алдаа, зөрчил илэрсэн бол түүнийг засахад нь туслах, зөвлөгөө өгөх;

16.1.5.татварын мэргэшсэн зөвлөхийн эрхээ сунгуулахдаа энэ хуулийн 18.2.4-т заасан сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн байх;

16.1.6.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг мөрдөх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.