Jury

Гуравдугаар бүлэг. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд, түүнд тавих шаардлага, үйл ажиллагаа, эрх, үүрэг

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 11 дүгээр зүйл. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний талаар дараах эрх, үүрэгтэй:

11.1.1.татварын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа энэ хуулийн 18.1-д заасан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт хүргүүлэх;

11.1.2.ажил гүйцэтгэхээс татгалзах тухай энэ хуулийн 16.1.2-т заасан татварын мэргэшсэн зөвлөхийн мэдэгдлийг үндэслэн гэрээнд заасан ажил гүйцэтгэхээс татгалзах;

11.1.3.энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөх үйлчилгээг үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлэх;

11.1.4.үйлчлүүлэгчийн өмнөөс үйлдсэн, шалгасан татварын тайлан, бусад баримт бичигт татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгосон этгээд гарын үсгээ зурж, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулах;

11.1.5.зөвшөөрөл авсан, эсхүл зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд энэ тухайгаа Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт тухай бүрд нь мэдэгдэх.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Энэ хуулийн 11.1.4-т заасан татварын тайлан, бусад баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдсэн бол цахим гарын үсгээр баталгаажуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.