Jury

Дөрөвдүгээр бүлэг. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг, түүнд тавих шаардлага

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 17 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Дараах тохиолдолд татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг эрх бүхий этгээд хүчингүй болгоно:

17.1.1.эрхийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй;

17.1.2.эрх сунгах шалгалтад тэнцээгүй;

17.1.3.хууль тогтоомж зөрчсөн;

17.1.4.татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн;

17.1.5.нас барсан, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан.

17.2.Энэ хуулийн 17.1.3, 17.1.4-т заасан үндэслэлээр эрх нь хүчингүй болсон татварын мэргэшсэн зөвлөх гурван жилийн дараа зохих журмын дагуу шинээр эрх авах тухай хүсэлт гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.