Jury

Дөрөвдүгээр бүлэг. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг, түүнд тавих шаардлага

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 14 дүгээр зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, түүний хугацааг сунгах, хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалтад тэнцсэн хүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгож, хуульд заасан үндэслэлээр эрхийг хүчингүй болгоно.

14.2.Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах, шалгалт авах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.3.Шалгалтын бүрэлдэхүүн нь 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурвыг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагаас, гурвыг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс, гурвыг төрийн байгууллагаас нэр дэвшүүлэн, санал болгосны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.4.Шалгалтын бүрэлдэхүүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил тутамд өөрчлөлт оруулна.

14.5.Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.6.Эрх олгосон, эсхүл эрхийг нь хүчингүй болгосон татварын мэргэшсэн зөвлөхийн нэрийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Сангийн сайдын тушаалLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.