Jury

Дөрөвдүгээр бүлэг. Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, үүрэг, түүнд тавих шаардлага

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 15 дугаар зүйл. Татварын мэргэшсэн зөвлөхөд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Татварын мэргэшсэн зөвлөх дараах шаардлагыг хангасан байна:

15.1.1.татвар, эдийн засаг, санхүү, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.2.энэ зүйлийн 15.1.1-д заасан мэргэжлээрээ тав, түүнээс доошгүй жил ажилласан, ажлын туршлага, ур чадвартай байх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.3.татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох, сунгах шалгалтад тэнцсэн байх;

15.1.4.Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчлөх эрхийн эсрэг, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.1.5./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.2.Татварын мэргэшсэн зөвлөх нь тангараг өргөх ба үнэмлэх, хувийн тэмдэгтэй байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.