/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд зөвлөх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг гурав хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу, түүнчлэн энэ хуулийн 20.1-д заасныг зөрчсөн тохиолдолд зөвлөх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Зөвшөөрөл олгогдсон болон зөвшөөрлийг нь хүчингүй болгосон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг тухай бүр нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./