Jury

Гуравдугаар бүлэг. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд, түүнд тавих шаардлага, үйл ажиллагаа, эрх, үүрэг

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 10 дугаар зүйл. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд дараах шаардлага тавина:

10.1.1.эцсийн өмчлөгч нь татварын мэргэшсэн зөвлөх байх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.2.хоёр, түүнээс доошгүй тооны татварын мэргэшсэн зөвлөхтэй байх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.3./Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.4.үйл ажиллагаагаа явуулах ажлын байр, техник хэрэгсэл, программ хангамжтай байх;

10.1.5.үйл ажиллагаандаа ашиглах гарын авлага, аргачлал, арга зүйгээр хангагдсан байх;

10.1.6.зөвлөх үйлчилгээний ажлын баримтыг хадгалах зориулалтын архивтай байх;

10.1.7.үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

10.1.8.татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд салбартай бол түүнд хоёр, түүнээс доошгүй орон тооны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч ажиллуулах.

10.2.Дээрх шаардлагыг хангасан зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр зөвлөх үйлчилгээг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд нь дараах баримт бичгийг олон нийтэд нээлттэйгээр байршуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3.1.татварын мэргэшсэн зөвлөх, эцсийн өмчлөгчийн анкет;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3.2.хуулийн этгээдийн дүрэм.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.