Jury

Гуравдугаар бүлэг. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд, түүнд тавих шаардлага, үйл ажиллагаа, эрх, үүрэг

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 12 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-12-27
Мөрдөж эхэлсэн
2013-01-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.Зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

12.1.1.зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хүссэн этгээдийн өргөдөл;

12.1.2.үүсгэн байгуулагчийн анкет;

12.1.3.үүсгэн байгуулах хурлын шийдвэр;

12.1.4.хуулийн этгээдийн дүрэм;

12.1.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

12.1.6.үүсгэн байгуулагчийн татварын өргүй болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

12.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

12.2.Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох, хугацааг сунгах болон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.