Jury

Тавдугаар бүлэг хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 39 дүгээр зүйл. Хөрөнгө оруулагчид тайлагнах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-04-23
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

39.1.Үнэт цаас гаргагч нь хагас жил тутам үнэт цаасны ангилал тус бүрээр тайлан гаргаж хөрөнгө оруулагч болон Хороонд хүргүүлнэ.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан тайланд дараахь мэдээллийг тусгана:

39.2.1.хөрөнгийн багцын үлдэгдэл;

39.2.2.хугацаандаа болон хугацаа хэтэрч төлөгдсөн үндсэн төлбөрийн хэмжээ;

39.2.3.хугацаанаасаа өмнө төлөгдсөн үндсэн төлбөрийн хэмжээ;

39.2.4.ердийн шаардлагад нийцэхгүй болсон буюу хугацаа хэтэрсэн хөрөнгийн хэмжээ;

39.2.5.хөрөнгө болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүгийн нөхцөлд нөлөөлөхүйц бусад мэдээлэл.

39.3.Энэ хуулийн 39.1-д заасан тайлангийн хэлбэр, тайланд тусгах нэмэлт мэдээллийн агуулгыг Хороо тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх,түүнд хяналт тавих журам” батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.