Jury

Дөрөвдүгээр бүлэг барьцаат үнэт цаас

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 25 дугаар зүйл. Барьцаат үнэт цаасанд тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-04-23
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

25.1.Барьцаат үнэт цаас нь биет болон биет бус хэлбэртэй байх бөгөөд үндсэн төлбөр, хүүг тооцох журмыг агуулсан байна.

25.2.Барьцаат үнэт цаас дараахь нөхцөлтэй байж болно:

25.2.1.тогтмол хугацаатай буюу цуврал;

25.2.2.барьцаат үнэт цаас гаргагч төлбөрийг тогтоосон хугацаанд буюу түүнээс өмнө төлөх;

25.2.3.барьцаат үнэт цаасны үндсэн төлбөрийг хэсэгчлэн төлж дуусгах болон төлбөр төлөх сүүлчийн өдөр төлөх;

25.2.4.тогтмол болон хувьсах хүүтэй байх;

25.2.5.Хорооноос тогтоосон бусад нөхцөл.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.