Jury

Дөрөвдүгээр бүлэг барьцаат үнэт цаас

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 30 дугаар зүйл. Нэмэлт хөрөнгө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-04-23
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

30.1.Дараахь зүйл хөрөнгийн багц дахь нэмэлт хөрөнгө байж болно:

30.1.1.бэлэн мөнгө;

30.1.2.Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас;

30.1.3.энэ хуулийн 27.7.1-д заасан журмын дагуу олгосон зээл.

30.2.Нэмэлт хөрөнгө нь барьцаат үнэт цаасыг баталгаажуулж байгаа багцын дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна.

30.3.Нэмэлт хөрөнгийн үнийг тооцох журмыг Хороо тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.