Jury

Гуравдугаар бүлэг. Баталгаат үнэт цаас

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 23 дугаар зүйл. Татан буугдсан тусгай зориулалтын компанийн хөрөнгийг хуваарилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-04-23
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

23.1.Татан буугдсан тусгай зориулалтын компанийн хөрөнгийг хуваарилахад дараахь дарааллыг баримтална:

23.1.1.татан буулгах ажиллагааны зардал;

23.1.2.үнэт цаасны танилцуулгад заасан дарааллын дагуу хөрөнгө оруулагчид олгох үнэт цаасны төлбөр;

23.1.3.энэ хуульд заасан гэрээний дагуу тусгай зориулалтын компаниас авлагатай анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс бусад бүх этгээдийн шаардлага;

23.1.4.энэ хуульд заасан гэрээний дагуу авлагатай анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хөрөнгө хуваарилсны дараа үлдсэн хөрөнгийг оруулсан хөрөнгийн хэмжээтэй нь хувь тэнцүүлэн хувь нийлүүлэгчдэд олгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.