Jury

Хоёрдугаар бүлэг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгийн багц

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 4 дүгээр зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-04-23
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-05

4.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь энэ хуульд заасан хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас байна.

4.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь дараахь төрөлтэй байна:

4.2.1.баталгаат үнэт цаас;

4.2.2.барьцаат үнэт цаас.

4.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг түүний хугацаа, хүү, бусад шинжээс нь хамааруулан өрийн бичиг болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос зөвшөөрсөн бусад төрлөөр гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.