Jury

Хоёрдугаар бүлэг. Төсвийн удирдлагын зарчим, тусгай шаардлага

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 8 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-24
Мөрдөж эхэлсэн
2010-06-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг дараахь тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно:

8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад "0", эсхүл түүнээс бага, хасах хувьтай бол;

8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.

8.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас гадна Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын Монголбанкнаас зарласан тухайн оны эцсийн албан ханш нь өмнөх оны мөн үеийн албан ханшаас 15 хувь ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Өрийн удирдлагын тухай хууль

    Заалт14.5

  3. Төсвийн тухай хууль

    Заалт28¹.3

  4. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль

    Заалт15.3.2

  5. Засгийн газрын тусгай сангийн тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт9¹.3.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.