Jury

Гуравдугаар бүлэг. Төсвийн тогтвортой байдлыг хангах талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-24
Мөрдөж эхэлсэн
2010-06-24
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн тусгай шаардлагад нийцүүлж хуульчлан батлах;

9.1.2.жилийн төсөв батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тооцсон гол нэр төрлийн эрдэс баялгийн үнийг тусгаж тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх;

9.1.3.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэлтэй гэж үзвэл төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээг батлах, шаардлагатай гэж үзвэл, тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.4.энэ хуулийн 10.1.6-д заасан хөтөлбөрийг хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төсвийн тухай хууль

    Заалт9.1.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.