Энэ хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Орон сууц хувьчлах тухай хууль
Орон сууц хувьчлах тухай хууль нь 1996-10-25-нд батлагдсан, 29 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-06-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1996-10-25
- Мөрдөж эхэлсэн
- 1996-10-25
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Агуулга
29 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
8 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлОрон сууц хувьчлах тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томъёо
- 4 дүгээр зүйлОрон сууц хувьчлах зарчим
- 5 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
- 6 дугаар зүйлХувьчлах орон сууц
- 7 дугаар зүйлОрон сууц хувьчлан авах эрх
- 8 дугаар зүйл/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хоёрдугаар бүлэг Орон сууц хувьчлах ажлын удирдлага, зохион байгуулалт
6 зүйл- 9 дүгээр зүйлТөрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
- 10 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
- 10¹ дүгээр зүйлТөрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
- 11 дүгээр зүйлОрон сууц хувьчлах товчооны бүрэн эрх
- 12 дугаар зүйлСууц хувьчлан авах иргэдийн үүрэг
- 12¹ дүгээр зүйлСууц хувьчлан авах иргэдийн эрх
Гуравдугаар бүлэг Орон сууц хувьчлах
11 зүйл- 13 дугаар зүйлМагадлан шинжлэх хэсэг
- 14 дүгээр зүйлМагадлан шинжлэх хэсгийн дүгнэлт
- 15 дугаар зүйлХувьчлах сууцны талбайг тодорхойлох
- 16 дугаар зүйлХувьчлах сууцны үнэлгээ, түүнийг тодорхойлох талбай
- 16¹ дүгээр зүйлСууц хувьчлан авах тухай өргөдөл гаргах
- 17 дугаар зүйлСууц хувьчлах тухай шийдвэр гаргах
- 18 дугаар зүйлӨмчлөх эрхийн гэрчилгээ
- 19 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
- 20 дугаар зүйлҮнэтэй хувьчлах сууцны үнийг төлөх хэлбэр, хугацаа
- 21 дүгээр зүйл/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
- 22 дугаар зүйлҮнэтэй хувьчлах сууцны төлбөрийн орлого
Дөрөвдүгээр бүлэг Орон сууц хувьчлахтай холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх
1 зүйлТавдугаар бүлэг Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх үүсэх, түүнийг зохицуулах
2 зүйлЗургадугаар бүлэг Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж
Орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Дээрхи 2 дугаар зүйлийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг;
2/"орон сууц хувьчлах" гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / өрөө/ -ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг;
3/"сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг;
4/"орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө" гэж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгийг;
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-н ба 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
5/"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;
6/"сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг;
7/"хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц" гэж тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.