Jury

Гуравдугаар бүлэг. Орон сууц хувьчлах

Орон сууц хувьчлах тухай хууль 18 дугаар зүйл. Өмчлөх эрхийн гэрчилгээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-10-25
Мөрдөж эхэлсэн
1996-10-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Өмчлөх эрхийн гэрчилгээнд дараахь зүйлийг заавал тусгана:

1/өмчлөгч /дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд/-ийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2/орон сууцны байршил, хаяг;

3/орон сууц хувьчлах тухай шийдвэрийн он,сар,өдөр, дугаар, сууцны үнэлгээ / төгрөгөөр/;

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/үнэтэй хувьчилсан сууцны үнэлгээний хэмжээ;

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/үнэтэй хувьчлах сууцны үнийг ямар хэлбэрээр төлсөн тухай.

/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Өмчлөх эрхийн гэрчилгээний загвар, олгох журам, үнийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гэрчилгээниий үнэ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын иргэний хуулийн 8, 25 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.