Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах иргэд дор дурдсан эрх эдэлнэ:
1/эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах;
2/эзэмшиж байгаа нэг сууц /өрөө/-аа нэг удаа үнэгүй хувьчлан авах;
3/тухайн орон сууцны байшингийн талаар гарсан магадлан шинжилгээний хэсгийн дүгнэлттэй танилцах, түүний талаархи гомдол, магадлан шинжилгээ дахин хийлгэх тухай хүсэлтээ орон сууц хувьчлах товчоонд гаргах;
4/хуульд заасан бүрэн эрх.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/