Jury

Тавдугаар бүлэг. Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх үүсэх, түүнийг зохицуулах

Орон сууц хувьчлах тухай хууль 25 дугаар зүйл. Хувьчлагдсан сууцыг өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-10-25
Мөрдөж эхэлсэн
1996-10-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Сууц өмчлөгчийн тухайн сууц /өрөө/-ыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг Иргэний хуулийн 126-130 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2.Хувьчлагдсан сууцны өрөөнүүдийг нэгээс дээш гэр бүл өмчилж байгаа бол тухайн сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө /гал зуух, ариун цэврийн өрөө, агуулах, сууцны тагт, өрөө хоорондын талбай, сууцны тагт зэрэг/-ийг дундаа хамтран өмчилнө. Уг эд хөрөнгийг хоорондоо харилцан тохиролцсоны дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна. Үүнтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

/Энэ бүлгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ бүлгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.