Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах иргэн дор дурдсан үүрэг хүлээнэ:
1/орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ, иргэний бичиг баримтаа ямар нэг зөрчилгүй байлгах;
2/сууцныхаа хөлсийг бүрэн төлсөн байх;
3/сууцныхаа нийт болон сууцны талбай, үнэлгээг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлж орон сууц хувьчлах товчоонд гаргаж өгөх;
4/сууцаа үнэтэй хувьчлан авах тохиолдолд сууцны төлбөрийг хугацаанд нь төлөх;
5/хуульд заасан бусад үүрэг.
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/