/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төрийн өмчийн орон сууцыг хувьчлах талаар дараахь бүрэн эрхтэй:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1/орон сууц хувьчлах үүрэг бүхий орон сууц хувьчлах товчоог аймаг, сум, нийслэл, дүүрэгт байгуулах талаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2/нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд төрийн өмчийн орон сууц хувьчлах ажлын талаар мэдээлэл авах, хэрэгжилтэд хяналт тавих;
3/орон сууц хувьчлах товчоог ажлын байраар хангах;
4/нутаг дэвсгэрийнхээ орон сууц ашиглалтын байгууллагыг орон сууц хувьчлах бэлтгэл ажил хангахад татан оролцуулах;
5/орон сууц хувьчлахтай холбоотой асуудлаар орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад санал оруулах;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.