Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 29 дүгээр зүйл. Хяналтын зөвлөлийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

29.1.Хяналтын зөвлөл дараахь эрх, үүрэгтэй:

29.1.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай зөвлөмж гаргах;

29.1.2.хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд зөвлөх;

29.1.3.олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежмент, төсвийн төсөл, санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

29.1.4.хөрөнгө оруулалт, төсөв, хүний нөөцийн бодлогод нөлөөлөхүйц санхүүгийн гэрээ, хэлэлцээрийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулах асуудлаар санал боловсруулж, Үндэсний зөвлөлд танилцуулах;

29.1.5.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, дүнг Үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.