Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 26 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

26.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр эгүүлэн татна:

26.1.1.эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн гаргасан;

26.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

26.1.3.энэ хуулийн 21.3-т заасныг зөрчсөн нь сонгогдсоных нь дараа илэрсэн;

26.1.4.энэ хуулийн 21.3-т заасан ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;

26.1.5.Үндэсний зөвлөлийн хуралдаанд 6 сараас дээш хугацаагаар биечлэн оролцоогүй.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан эгүүлэн татах үндэслэл бий болсон бол Хяналтын зөвлөл зөвлөмж гарган, уг гишүүнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ.

26.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа тухайн гишүүн Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцохгүй.

26.4.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг түүнийг сонгосон байгууллага гаргана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.