Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 22 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн анхны хуралдаан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

22.1.1./Энэ заалтыг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

22.1.2.Үндэсний зөвлөлийн даргыг сонгох;

22.1.3.Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах.

22.2.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, түүний залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүдийн долоог нь 3 жилээр, наймыг нь 6 жилээр сонгож, цаашид энэ хуулийн 21.2-т заасан хугацааг баримтална.

/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.3.Үндэсний зөвлөлийн анхны гишүүдийн энэ хуулийн 22.2-т заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.