Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 23 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн дарга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Үндэсний зөвлөлийн даргад сонгох хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

23.2.Үндэсний зөвлөлийн даргад гурав буюу түүнээс дээш хүний нэр дэвшиж анхны санал хураалтаар хэн нь ч Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналыг аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан гишүүнийг Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдсонд тооцно.

23.3.Үндэсний зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

23.4.Үндэсний зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эгүүлэн татсан бол гишүүдийн хамгийн ахмад нь шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ. Үндэсний зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй бол гишүүдийн хамгийн ахмад нь орлоно.

23.5.Үндэсний зөвлөлийн дарга Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.