Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон нийтийн радио, телевизийн удирдлага, зохион байгуулалт

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 27 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн дарга, гишүүний ажиллах баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-01-27
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татахгүй.

27.2.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Үндэсний зөвлөл батална.

27.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн энэ хуульд заасан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд түүний ажиллаж байгаа үндсэн байгууллага дэмжлэг, тусламж үзүүлэх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.