НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль нь 2004-04-15-нд батлагдсан, 26 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 8 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2004-04-15
- Мөрдөж эхэлсэн
- 2004-04-15
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-19
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
26 зүйлНийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Яамны эрхлэх асуудал
1 зүйлГуравдугаар бүлэг Яамны удирдлага, зохион байгуулалтын бүтэц
7 зүйлДөрөвдүгээр бүлэг Яамнаас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, бусад байгууллагатай харилцах
8 зүйл- 15 дугаар зүйлСайдаас Улсын Их Хуралтай харилцахад дэмжлэг үзүүлэх
- 16 дугаар зүйлСайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад дэмжлэг үзүүлэх
- 17 дугаар зүйлСайдаас Засгийн газартай харилцахад дэмжлэг үзүүлэх
- 18 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах байгууллагатай харилцах
- 19 дүгээр зүйлНутгийн захиргааны байгууллагатай харилцах
- 20 дугаар зүйлЯам хоорондын хамтын ажиллагаа
- 21 дүгээр зүйлСайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагтай харилцах
- 22 дугаар зүйлБусад байгууллага, иргэдтэй харилцах
Тавдугаар бүлэг Бусад зүйл
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын яам /цаашид яам гэх/-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3 дугаар зүйл. Яам, түүний чиг үүрэг
3.1.Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.
3.2.Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яам ажиллана.
3.3.Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.4.Ерөнхий чиг үүргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны нийт салбарын нийтлэг, чиглэлийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой салбарын асуудлаар энэ хуулийн 3.3.-т заасан чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.
3.5.Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.