Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль 24 дүгээр зүйл. Яамны гадаад харилцаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-04-15
Мөрдөж эхэлсэн
2004-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-19

24.1.Яам нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.

24.2.Төрийн нарийн бичгийн даргын гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалт, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид "албан томилолт" гэх/ асуудлыг сайд шийдвэрлэнэ.

24.3.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтны албан томилолтын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

24.4.Гадаад улсын болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг сайд шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.